|
|
||
Синьхуа хорооны мэдээлснээс үзвэл, 14-ний өдрийн 7 цаг 49 минутад Хятадын Хөх-Нуур мужийн Юй Шү-гийн төвд үндэсний өөртөө засах жөүгийн Юй Шү шяньд 7.1 баллын газар хөдөлж, тухайн нутгийн ард түмний амь нас эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан байна. Хөх-Нуурын Юй Шүгийн газар хөдлөлттэй тэмцэн гамшаас аврах ажлыг бүх хүчээр сайтар биелүүлэхийг гадаадад айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао нар тус тус шаардсан байна.
Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Хүй Лян-юй 14-ний үдэд газар хөдлөлтийн гамшгийн районд очин, тэндхийн иргэдтэй уулзан, гамшгийн байдалтай танилцан, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлыг удирдаж байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |