• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Хү Жиньтао Бразилиад хүрэлцэн очлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-15 08:45:39

     Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Бразилийн нийслэл Бразилиад хүрэлцэн очиж, тэнд болох Хятад, Бразил, Орос, Энэтхэг дөрвөн орны удирдагчдын хоёрдугаар уулзалтад оролцож, улмаар Бразилд төрийн айлчлал хийх болно.

     Дарга Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, одоогийн олон улсын байдалд гүнзгий өөрчлөлт гарч байна, дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжих үндэс бат бэх биш байсаар байгаа нөхцөлд Хятад, Бразил, Орос, Энэтхэг дөрвөн орны удирдагчид дахин уулзаж байгаа нь чухал ач холбогдолтой гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс Хятадын Бразилийн стратегийн түншийн харилцааг хүндэтгэн үзэж, энэ удаагийн айлчлалаараа хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Бразилийн стратегийн түншийн харилцааг нэн өндөр төвшинд тал бүрээр хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Бразил дэх айлчлалаа өндөрлөөд тэрээр Венесуэлд төрийн,Чилид ажлын айлчлал тус тус хийх юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе