• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-15 14:45:46

     Хагас жил үргэлжлэх Шанхайн дэлхийн яармагт давхацсан тоогоор 70 сая зорчигч жуулчилж, дунджаар өдөрт давхацсан тоогоор 400 мянган хүн танилцах төлөвтэй байна. Ийм байдалд дэлхийн яармагийн хүнсний аюулгүй байдал бол хүмүүсийн анхаарал төвлөрч байгаа чухал асуудлын нэг болжээ. Шанхайн дэлхийн яармагийг ивээн тэтгэсэн байгууллага бөгөөд Хятадын үр тариа хүнсний үйлдвэрлэлийн хамгийн том байгууллага болох Хятадын үр тариа хүнс борлуулах хязгаарлагдмал компаний захирал Чэнь Ган 14-ний өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, манай корпорац түүхий материал сонгох, боловсруулах, тээвэрлэн хүргэх зэрэг тал дээр чанга хяналт тавьж, дэлхийн яармагт шилдэг, аюулгүй, боловсруулсан бүх явц нь найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэжээ.

      Дэлхийн яармагийн хугацаанд уг корпорац тос, цагаан будаа, гурил, шоколад, цай зэрэг 7 төрлийн 100 гаруй хүнсний бүтээгдэхүүнийг хангана. Дэлхийн яармагийн хүнсний бүтээгдэхүүнийг цаг тухайд нь аюулгүйгээр нийлүүлэх үүднээс Хятадын үр тариа хүнсний бүтээгдэхүүнийг борлуулах корпорац Германы хамгийн том сүлжээ дэлгүүр болох МЕТРО -той хамтран ажиллаж, яармагийн талбайд хүнсний бүтээгдэхүүний тусгай хэрэглээний агуулах барьсан юм. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе