• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зургаан орны төлөөлөгч хэлэлцээгээ үргэлжлүүлж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-15 15:37:37

      Америк, Франц, Хятад, Орос, Их Британи, Герман зургаан орноос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч нар 14-ний үдээс хойно Нью-Йоркт Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүллээ. Энэ бол нэг долоон хоногийн дотор, уг зургаан орон элчин сайдын хэмжээнд Ираны цөмийн асуудлаар хоёр дахь хэлэлцээ хийсэн болно.

     Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Баодүн уг хэлэлцээг бүтээлч байдалд боллоо гэж үзжээ.

     Францаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Герард Арауд хэлэхдээ, хэлэлцээ нь "бодит" агуулгыг хөндсөн, Ираны цөмийн асуудлын тухай Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төслийн эх нооргийг зургаан орон авч хэлэлцэж эхэлсэн байна гэлээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе