• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"БРИК"-ийн дээд уулзалт дөрвөн орны хамтын ажиллагааг ахиулна

CRI       (GMT+08:00) 2010-04-15 17:06:23

      "БРИК"-ийн удирдагчдын албан ёсны хоёр дахь уулзалт 15, 16-ны өдөр Бразилийн нийслэл Бразилиад болно. Уулзалтын үед Хятад, Бразили, Орос, Энэтхэг зэрэг "БРИК"-ийн дөрвөн орны удирдагчид дахин цуглаж, дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн байдал, 20-ийн бүлгийн үйл хэрэг, олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн судалгааны газрын профессор Шэнь Жирү манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгч, "БРИК"-ийн Бразилиад болох дээд уулзалт нь дөрвөн орны хамтын ажиллагааг улам ажил хэрэгч болгоход тус төхөм үзүүлж, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн дэг журамд зохицуулалт хийхэд чухал ач холбогдолтой юм гэж тэмдэглэжээ.

      Энэ дээд уулзалтын хэлэлцэх сэдэв нэлээд өргөн байж магадгүй. 1. дэлхийн эдийн засаг сэргэж эхлэв. "БРИК"-ийн энэ уулзалт дэлхийн банк санхүүгийн байдал, банк санхүүгийн хямралыг хир зэрэг даван туулав гэдгийг баттай авч хэлэлцэнэ. 2. энэ онд 20-ийн бүлгийн дээд уулзалт болно. Уулзалт дээр, "БРИК" нь маш чухал шинээр хөгжиж байгаа хүчин болно. Энэ уулзалтаас өмнө, "БРИК" байр сууриа зохицуулах шаардлагатай. 3. Олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт болно. Екатеринбургт болсон "БРИК"-ийн анхны дээд уулзалтын үеэр нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, тогтвортой, төсөөлж болохуйц, олон ургалчтай олон улсын валютын тогтолцоо тогтоох ёстой гэж бид үзэж байна гэж дэвшүүлсэн. Олон улсын банк санхүүгийн тогтолцооны зарим зарчимд өөрчлөлт оруулах, дэлхийн эдийн засаг сайжирч байгаа, олон улсын банк санхүүгийн байгууллагад хэрхэн зохицуулалт хийх талаар энэ 20-ийн бүлгийн дээд уулзалтаар авч хэлэлцэнэ. Үүнээс өмнө, "БРИК"-ийнхэн хэлэлцэж, байр сууриа зохицуулах шаардлагатай байгаа гэж профессор Шэнь Жирү тэмдэглэжээ.

     Дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэхэд, "БРИК"-ийнхэн маш сайн үүрэг гүйцэтгэсэн. Учир нь "БРИК"-ийнхэн 2006 оноос 2008 оны эдийн засгийн хөгжлийн дундаж хурд нь 10 гаруй хувьд хүрэв. Банк санхүүгийн хямрал хамгийн хэцүү 2009 оны үед ч, Хятадын эдийн засаг 8.7 хувиар өсч, дэлхийн эдийн засгийг сайжруулахад гүйцэтгэсэн үүрэг маш тодорхой байгаа. "БРИК"-ийнхэн байгаагүйсан бол, банк санхүүгийн энэ хямрал бүр ч ноцтой болно. Үүнээс гадна, "БРИК"-ийнхэн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, банк санхүүгийн хямралтай тэмцэх шинэ зорилт, шинэ үзэл баримтлал дэвшүүлэв. Тухайлбал: бүрэн эрхээс давсан олон улсын валютын нөөц байгуулах асуудлыг Хятад, Орос дэвшүүлсэн байна. Энэ нь олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтөд шинэ үзэл санаа дэвшүүлсэн явдал боллоо гэж профессор Шэнь Жирү тэмдэглэжээ.

     Энэ дээд уулзалт нь "БРИК"-ийн хамтын ажиллагааг механикжуулахад улам тус төхөм үзүүлж байж болзошгүй. Дөрвөн орны дээд уулзалт цаашид байнга хийгдэж, дөрвөн орны удирдагчдын зөвшилцөл, олон салбарт хийгдэж байж болзошгүй. Хэлгээнгүй, дөрвөн орны дээд уулзалт цогцын эдийн засгийн интеграцчлын байгууллага биш, Европын Холбоо шиг яриа хэлцлийн тогтолцоо болох юм. Гэвч энэхүү яриа хэлцлийн тогтолцоог байнгын болгож, механикжуулалтын чиглэлээр хөгжүүлбэл, дөрвөн орны хамтын ажиллагаа улам нягт болно. Цаашид 20-ийн бүлгийн уулзалтад дөрвөн орон нягт хамтран ажиллавал, хамтын үг хэлэх эрхээ нэмэгдүүлж болох бөгөөд дэлхийн бүтцийн өөрчлөлт, манай гаригийн эдийн засаг, улс төрийн бүтцийн өөрчлөлтөд маш алс хэтийн ач холбогдолтой болох юм гэж профессор Шэнь Жирү тэмдэглэлээ.\Баясгалан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе