• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармагийн оюуны өмчийн эрхийг идэвхтэй хамгаалж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-15 17:26:14

      2010 оны Шанхайн оюуны өмчийн долоо хоногийн нээлтийн ёслол 15-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн хэрэг эрхлэх газарт болжээ. Уг арга хэмжээ нь дэлхийн яармагийн оюуны өмчийг хамгаалах мэдлэгийг түгээхийг голоо болгон, зохиогчийн эрхийг зөрчиж хулгайгаар хуулбарлахыг сайн дураараа эсэргүүцэн, оюуны өмчийг хамгаалахыг хотын иргэдэд сурталчилсан байна.

     Хууль бус ажиллагааг эсэргүүцэхийг Шанхайн оюуны өмчийн нэгдсэн хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, Шанхайн оюуны өмчийн ажил эрхэлсэн газрын дарга Люй Гүөчян Шанхай хотын иргэдэд хандан уриалсан бөгөөд аж ахуйн нэгж ба албан байгууллага шинийг үүдэн бүтээх зориг санааг буй болгон, бусдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэн, биеэ даан шинийг үүдэн бүтээх ба сайн дураараа оюуны өмчийн эрхийг хамгаалахад тустай соёлын орчинг буй болгохыг хүссэн байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе