• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий Сайд Вэнь Жябао Юй шүгийн газар хөдөлсөн гамшгийн районд ажиллаж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-16 21:09:30

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 16-ны өдөр Хөхнуурын Юй шүгийн газар хөдөлсөн гамшгийн районд үргэлжлэн ажиллаж, гамшигт хүнд өртсөн сургууль, хүүхдийн асрамжийн төв, сүм хийдээр хүрч, мөн гамшигт өртсөн иргэдийг цуглуулан тохинуулж байгаа цэгт хүрч, гамшгийн районы үндэстнүүдийн олон түмнийг эргэн халамжилсан байна.

      Вэнь Жябао хэлэхдээ, гамшиг бэрхшээлийн өмнө үндэстнүүдийн боловсон хүчин олон нийт харилцан туслалцаж, санаа сэтгэлээ нэгтгэн, мөр зэрэгцэн тэмцэх хэрэгтэй, ингэвэл бид хатуу бэрхшээлийг ялан давж чадах юм гэсэн байна.

      16-ны өдрийн 8 цаг хүртэлх байдлаар Юй шүгийн газар хөдөлсөн гамшигт эндсэн хүний тоо нэмэгдээд 791 хүрч, газар хөдлөлтөөс болж 294 сураггүй алга болж, 11486 хүн шархдаж, 1176 хүн хүнд бэртсэн байна.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе