• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Энэтхэгийн ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-04-16 09:10:45

      Хятадын улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Бразилиа-д Энэтхэгийн ерөнхий сайд Мантохан Сингтай уулзсан байна.  Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойгоор аз тохиол болгон, Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улмаар хөгжүүлэхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна.

    Хү Жиньтао эн тэргүүнд Хятадын Хөх-Нуурын Юй Шү ноцтой газар хөдлөлтийн гамшигт өртөн хүн хар эндэж бэртсэнд  Энэтхэгийн засгийн газар эмгэнэл  илэрхийлсэнд  талархсан байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад Энэтхэгийн харилцаа эдүгээ тал бүрээр тогтвортой хөгжих сайн хандлагатай байна гэжээ.

    Мантохан Синг хэлэхдээ, эдийн засаг худалдааны харилцаа бол Энэтхэг Хятадын харилцааны гол цөм мөн. Тэнцвэртэй, тогтвортой, ажил хэрэгч, үр ашигтай арга замаар   хоёр орны худалдааг шинэ гараанд хүргэхийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе