• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"БРИК"-ийн дөрвөн орны удирдагчдын хоёр дахь уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2010-04-16 09:12:04

     "БРИК"-ийн дөрвөн орон—Хятад, Бразил, Орос, Энэтхэгийн удирдагчдын албан ёсны хоёр дахь уулзалт орон нутгийн цагаар 15-ны өдөр Бразилийн нийслэл Бразилиа-д болов. Хятад улсын дарга Хү Жиньтао уг уулзалтад оролцжээ.

     Уулзалт  Бразилийн ГХЯ-нд болсон байна. Хятадын ГХЯ-ны албаны хүний хэлснээс үзвэл, уг уулзалтаар Хятад, Бразил, Орос, Энэтхэг дөрвөн орны удирдагчид дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал, олон улсын санхүүгийн системийн өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт, "БРИК"-ийн дөрвөн орны яриа хэлцэл болон хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцох юм. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе