|
|
||
4-р сарын 15-ны үдээс хойш ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Хөх нуур мужийн Юй Шү-гийн газар хөдөлсөн районд очиж, гамшгийн байдалтай танилцан, үндэстнүүдийн боловсон хүчин олон түмнийг эргэн халамжилж, гамшигтай тэмцэх ажлыг жолоодож байна. Хүнээ аврах нь өнөөгийн хамгийн чухал ажил мөн гэж тэр хэллээ.
Мөн орой Вэнь Жябао аврагчид болон гамшигт өртсөн олон түмэнтэй уулзсаны дараа тухайн газарт хурал даргалан хуралдуулж, Юй Шү-гийн гамшигтай тэмцэх ажлын талаарх хариу мэдүүлэлтийг сонсон, чухал зааварчилга хийлээ. Тэр хэлэхдээ, юуны түрүүнд хүнээ аврах хэрэгтэй, энэ бол өнөөгийн гамшгаас аврах ажлын тэргүүн чухал үүрэг мөн, эцэст нь тултал баримтлах хэрэгтэй, яасан ч орхигдуулж болохгүй. Дараа нь эмчилгээний ажил байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг цаг даруйд нь авран туслах хэрэгтэй, хүнд бэртсэн хүмүүсийг цагийг амжин орчны эмчилгээний нөхцөл сайн газруудад түргэн хүргэх хэрэгтэй. Гуравт, ард олныг төвхнүүлэх явдал юм. Нэг ч хүнийг өлсгөж, дааруулж, ундны цэвэр усгүй байлгаж болохгүй. Дөрөвт, дэд бүтцийг сэргээх хэрэгтэй. Гэрэл цахилгааныг аль болох түргэн хангаж, аюулгүй ундны ус, дизелийн тос, цахилгаан гаргах машины хэрэгцээг хангах хэрэгтэй. Тавд, чичрэлт үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Зургаад, гамшигдсан иргэдэд нөхвөр олгох ажлыг сайн хийх. Долоод, гамшгийн дараах үнэлгээг сайн хийж, сэргээн босголтын төлөвлөгөөг даруй боловсруулах хэрэгтэй.
Аюулгүй, газар хэмнэсэн, үндэстний онцлогийг харуулах зарчмаар ажиллах ёстой. Наймд, нийгмийн дэг журам тогтвортой байдлыг хэвээр байлгах. Есд, мэдээллийг ил тод байлгаж, гамшигтай тэмцэж, гамшгаас аврах ажлын ухуулгыг сайн хийх, удирдлагаа чангатгаж, нэгдэлтэй ажиллах хэрэгтэй. Гамшгаас аврах ажил хуулийн дагуу, шинжлэх ухаанчаар, нэгдэлтэй зохион байгуулагдаж, нэгдмэл хүч бий болгох хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |