• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зүматай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-04-16 10:27:09

      Хятад улсын дарга Хү Жиньтао 15-ний өдөр Бразилийн нийслэл Бразилиад Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зүматай уулзсан байна.

     Дарга Хү Жиньтао Өмнөд Африк Хятадын Хөх-нуур мужийн Юйшү ноцтой газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэнд эмгэнэл илэрхийлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зүма Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтийн гамшигт амь нас болоод эд хөрөнгө ихээр хохирсонд дахин эмгэнэл илэрхийлж, Хятадын засгийн газрын болон ард түмэнд гүн гүнзгий эмгэнэл илэрхийллээ.

     Хятад улс, Өмнөд Африкийн хамт чармайж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг нэн өндөр төвшинд гаргахыг хүсэж байна гэж дарга Хү Жиньтао илэрхийлжээ. Тэрээр мөн хоёр тал Копенгагены цаг уурын өөрчлөлтийн уулзалтаар нягт хамтран ажиллаж, "Копенгагены хэлэлцээр " байгуулахад нааштай хүчин чармайлт гаргасныг дурдав. Ерөнхийлөгч Жакоб Зүма Хү Жиньтаогийн хэлсэн хоёр улсын харилцааг хөгжүүлэх саналыг бүрэн хүлээн зөвшөөрч, Өмнөд Африк Хятад улс хоорондын харилцааны хөгжилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсний дээр Өмнөд Африк, Хятад орны Копенгагены цаг уурын өөрчлөлтийн уулзалтад нааштай чухал нөлөө үзүүлснийг сайшаав. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе