|
|
||
15-ний өдрийн 15 цагийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн салбарууд мөн өдөр 2610 шархдаж гэмтсэн иргэдийг хүлээн авснаар нийт өвчтөний тоо 4910-д хүрчээ. Өнөө гамшгийн районд ноцтой хижгийн байдал болон олон нийтийн эрүүл мэндийн хүнд гэнэтийн хэрэг гарсангүй.
Эрүүл мэндийн хижгээс сэргийлэх салбар байгууллагын хувьд, Эрүүл Мэндийн Яамны томилсон ажлын хэсэг, мэргэжилтэн нарын лавлалт өгөх хэсэг гамшгийн районд эмчилгээний авран туслах ажил өрнүүлж байгаа бөгөөд 21 хүнээс бүрэлдсэн баг бүрдүүлж, 16-ний өдөр гамшгийн бүсэд хүрч хулганын хижиг , халуун хижиг зэрэг халдварт өвчин дэлгэрэхээс сэргийлэх ажил өрнүүлж байна.
Үүнээс гадна Ардын Чөлөөлөх Армийн арын албаны ерөнхий газар, Эрүүл Мэндийн яам, Хөдөө Аж ахуйн яам, Хүнс тэжээл эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар зэрэг байгууллагууд бүх талаар гамшгийн районд тусалж байна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |