|
|
||
Хятадын Хөх-Нуур мужийн Юй Шү-гийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юй Шү шяньд хүчтэй газар хөдлөлтийн гамшиг гарч, хүн хар олноор эндэж шархадсаны улмаас Хятад улсын дарга Хү Жиньтао цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний хурал болон "БРИК"-ийн удирдагч нарын 2-р уулзалтад оролцоод Бразилд айлчилсныхаа дараа Венесуэл болон Чилид хийх айлчлалаа хойшлуулж, эх орондоо урьдчилан буцаж ирэхээр боллоо. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 4-р сарын 22-25-ны өдрүүдэд Бруней, Индонез болон Мьянмарт хийх албан ёсны айлчлалаа хойшлуулсан байна.
Орон нутгийн цагаар 14-ний шөнө дөл болон 15-ны өглөө Хү Жиньтао Чилийн ерөнхийлөгч болон Венесуэлийн ерөнхийлөгчтэй тус тус утсаар ярьж, тэдэнд Хятадын Хөх-Нуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлтийн байдлыг мэдээлсэн байна. Хү Жиньтао хэлэхдээ, өнөө Хятадын засгийн газар газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлыг яаралтай зохион байгуулж байна. Ийм бэрхшээлт үед би даруй эх орондоо буцаж, Хятадын ард түмэнтэй хамтаар газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажилд оролцох хэрэгтэй байна. Иймээс энэ удаагийн айлчлалын цагийн хуваарьт өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсноор дээр дурдсан хоёр оронд хийх айлчлалаа хойшлуулж байна гэжээ.
Дарга Хү Жиньтаогийн эх орондоо урьдчилан буцах шийдвэрийг хоёр ерөнхийлөгч бүрэн ойлгож байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятадын ард түмнийг гүнээ халамжлан чин сэтгэлээсээ санаа нэгтэй байгаагаа илэрхийлжээ. \Пэрлаймаа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |