• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг Хөхнуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшигт анхаарал хандуулж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-16 11:12:20

     Гадаадын зарим орны удирдагч , олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатнууд 14,15-ны өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бангө, ерөнхий сайд Вэнь Жябао нарт захидал, цахилгаан болон бусад хэлбэрээр Хөхнуурын Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшигтай холбогдуулан Хятадын засгийн газар ард түмэнд эмгэнэл илэрхийллээ.

     Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Францын ерөнхийлөгч Николас Саркози, Германы Канцлер Ангел Маркел, Европын холбооны зөвлөлийн дарга Жосе Мануел Варросо нар газар хөдлөлтийн гамшигт эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, Хятадын гамшгаас аврах ажилд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа тус тус илэрхийлэв.

     НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун, ерөнхий ассамблейн 64-р чуулганы дарга Али Трики, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Жон Холмес, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газрын дарга Хелен Кларк нар НҮБ Хятадад гамшигт хэрэгцээтэй бүх зүйлээр туслахад бэлэн байна гэж илэрхийллээ.

     Үүнээс гадна Япон, БНСУ, Пакистан, Вьетнам зэрэг орнуудын удирдагчид , Арабын холбоо, олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллага Хятадын талд эмгэнэл илэрхийлж байгаагаа илэрхийллээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе