• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Америк тивд хийсэн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрлээ

CRI       (GMT+08:00) 2010-04-16 15:06:11

      Хятадын улсын дарга Хү Жиньтао 15-ны өдөр Америк тивд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцлаа. Эн бол Хятадын төрийн тэргүүний энэ оны гадаадад хийсэн анхны айлчлал болно. Дарга Хү Жиньтао айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцах замд түүнтэй хамт айлчилсан Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечи сэтгүүлчид ярилцлага өгч, Дарга Хү Жиньтоагийн энэ удаагийн айлчлал баялаг агуулгатай, амжилт бүтэмжтэй, бүрэн дүүрэн амжилттай боллоо гэж илэрхийлсэн юм.

     Энэ сарын 12-15-ны өдрүүдэд дарга Хү Жиньтао урилгаар Вашингтонд болсон цөмийн аюулгүй байдлын дээд уулзалт болон БРИК-ийн дөрвөн орны удирдагчдын албан ёсны 2-р уулзалтад оролцож, Бразилд айлчиллаа.

     Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ онд гадаадад хийсэн анхны айлчлал нь Хятадын энэ оны дээд хэмжээний дипломат харилцааны эхний хуудсыг нээсэн бөгөөд Хятадын Латин Америкийн бүс нутагт хийсэн чухал дипломат үйл ажиллагаа боллоо. Энэ нь олон улсын хамтын ажиллагааг цөмийн аюулгүй байдлын өрсөлдөөн сорилтод чиглүүлэх, шинээр хөгжиж байгаа хүчний хамтын ажиллагааны хөгжлийг түлхэн ахиулах, Хятад улс болон холбогдох орнуудын хоёр талын харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагааг, ахиулахад томоохон бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.

     Ян Жечи хэлэхдээ, цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний хурал дээр дарга Хү Жиньтаогийн хэлсэн чухал үг нь Хятадын удирдагчийн олон талт уулзалт дээр цөмийн аюулгүйн асуудлаар илэрхийлсэн анхны байр суурь юм. Тэрээр өнөөгийн цөмийн аюулгүй байдалд чиглүүлэн, цөмийн аюулгүй байдлыг чангатгахын цөмийн эрчим хүчний тогтвортой эрүүл саруул хөгжил жич олон улсын аюулгүй тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтойг тодорхойлон өгүүлээд, цөмийн аюулгүй байдлын асуудлаарх Хятадын бодлого практикийг танилцуулсан байна, тэрээр мөн олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж өнөөгийн цөмийн аюулгүйн өрсөлдөөн сорилтод хандах талаар таван зүйлт санал дэвшүүллээ. Эдгээр санал нь хуралд оролцогч олон талын өргөн дэмжлэг тусгалыг хүлээж, олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа чангатгаж, цөмийн аюулгүй байдалд хамтаар хандахад зүг чигийг тодорхойлж өглөө гэжээ.

     Ян Жечин хэлэхдээ, БРИК-ын дөрвөн орны удирдагчдын албан ёсны 2-р уулзалтын үеэр дөрвөн орны удирдагчид дэлхийн эдийн засаг банк санхүүгийн байдал, олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлт, БРИК-ын яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа зэрэг асуудлаар саналаа солилцож, хамтарсан мэдэгдэл нийтэллээ гэжээ.

     Тэр хэлэхдээ, дарга Хү Жиньтао богинохон дөрөв хоногийн хугацаанд олон улсын хоёр хуралд дараалан оролцож, бас Бразилд айлчилж, маш шахуу хөтөлбөртэй, дипломат харилцааны бүх талаас Хятад улс болон холбогдох орнуудын хоёр талын харилцааг идэвхтэй түлхэн ахиуллаа гэжээ.

     Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтаог гадаадад айлчилж байгаа хугацаанд Хятадын Хөхнуур мужийн Юй Шү сяньд ноцтой газар хөдлөлтийн гамшиг гарлаа. Дарга Хү Жиньтоа тэр даруйд нь заавар өгч, бүх хүчээрээ гамшгаас аврах ажлыг сайн хийхийг шаардсан бөгөөд айлчлалын хөтөлбөртөө зохицуулалт хийж, БРИК-ын дөрвөн орны удирдагчдын уулзалт болон Бразилд хийх айлчлалаа богиносгож, Венесуэл, Чилид хийх айлчлалаа хойшлууллаа. Дарга Хү Жиньтаогийн энэ шийдвэрийг айлчлахаар төлөвлөж байсан орнуудын удирдагчид болон олон улсын хамтын нийгэмлэг ойлгон дэмжлээ. Хү Жиньтао ч Хятадын засгийн газар ард түмний өмнөөс дэлхийн олон орны удирдагчид болон засгийн газрын Хятадын Хөхнуурын Юй Шүд гарсан газар хөдлөлтийн ноцтой гамшигт болгоон тохинуулж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ гэжээ.

     Ян Жечи үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, Хүн Жиньтаогийн энэ айлчлал нийтлэг ойлголтоо өргөтгөж, найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг эрэн сүвэгчлэх зорилгодоо хүрч, цөмийн аюулгүй байдлын салбар дах олон улсын хамтын ажиллагааг цаашид түлхэн ахиулж, шинээр хөгжиж байгаа зах зээлийн орнуудтай яриа хэлэлцээ хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Хятад улс болон Латин Америкийн орнуудын найрсаг харилцааг гүнзгийрүүллээ. Хятадын тал айлчлалын үр бүтээлийг нямбай хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал хөгжилд шинэ нэн их хувь нэмэр оруулна гэлээ. /Баатар орчуулав/ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе