|
|
||
Синь хуа хорооны мэдээлснээс үзвэл, 16-ний өдрийн 8 цагийн байдлаар, Юй шү-гийн газар хөдлөлтөд эндсэн хүний тоо 791 хүртэл нэмэгдэж, 294 хүн сураггүй болж, бэртэж шархадсан хүн 11486-д хүрч, үүнээс 1176 хүн хүндэвтэр байна.
Хөх-нуур мужийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах штабын хэвлэлийн төлөөлөгч Ся Шүэпингийн танилцуулснаас үзвэл, өнөө газар хөдлөлтийн гамшгаас аврах гол ажил нь хүнийг хайх явдал болж байна. Авран туслах эхний 3 хоногийн алтан цагтай уралдан холбогдох салбарууд аврах ажлаа тууштай өрнүүлсээр байна.
Үүний зэрэгцээ эмнэлгийн байгууллагууд эмчилгээний эрч хүчээ нэмж, хүнд шархтныг шилжүүлэх ажлыг түргэтгэж байна. Бүртгэлээр, өнөө үлэмж олон бэртэж шархадсан хүмүүсийг нисэх онгоц болон машинаар Ши-нин, Чэндү, Ланжөү зэрэг газарт хүргэж байна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |