• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутгийн иргэдийг бүх хүчнээ дайчлан авран тусалж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-16 15:11:38

      Бээжингийн цагаар 4-р сарын 14-ний үдээс өмнө, Хятадын баруун нутгийн Хөх-нуур мужийн Юйшү-гийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юйшү шяньд 7.1 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Тухайн нутаг нь Хөх-нуур-Төвдийн өндөрлөгт, далайн төвшнөөс 3700 гаруй метр өндөрт өргөгдсөн газарт байрлаж байдаг. 16-ны 8 цагийн байдлаар, тухайн орон нутагт нийт 791 хүн эндэж, 11486 хүн бэртэж, 15000 гаруй айлын гэр байшин нурж, 100 мянга гаруй иргэнийг бусад газарт шилжүүлэн төвхнүүлэх шаардлагатай болоод байна. Өнөө авран туслах үлэмж олон тусгай мэргэжлийн хүмүүс гамшигт дайрагдсан нутаг руу залгаагаар хүрэлцэн очиж, нуранги дор дарагдаж байсан 1000 гаруй хүнийг аварч гаргажээ. Холбогдох салбарууд бас тухайн нутаг руу эд бараа болон авран туслагчид хүргэж очсоор байна. Газар хөдлөлтийн гамшиг гарсны дараа, Хятад улсын Дарга Хү Жиньтао Венесуэл болон Чилид хийх айлчлалаа хойшлуулж, эх орондоо буцан ирлээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао ч 15-ний өдөр гамшигт дайрагдсан нутагт хүрсэн байна.

     Вэнь Жябао онгоцноос буунгуутаа гамшигт хамгийн хүнд дайрагдсан Юйшү жөүгийн Же Шүжэн сууринд хүрч, хэдэн метр өндөр нурангид гарч, эрэл хайгуул хийж авран тусалж байгаа байдлыг ойлгосон байна. Тэрээр мөн эмнэлэг болон сургууль зэрэг газруудад хүрч, сэтгэлээр унаж зовж байгаа гамшигт дайрагдсан ард иргэдийг эргэн үзэж тохинуулсан байна.

     Вэнь Жябао хэлэхдээ: "Нэг л үгээр хэлбэл, хүнийг авран гаргах нь хамгийн чухал юм. Өчүүхэн төдий ч гэсэр эрмэлзэлтэй л байдаг юм бол, зуун хувийэн чармайлт гаргаж, яасан ч орхиж болохгүй. Ялангуяа энэ 72 цагийн дотор бүх хүчнээ шавхан авран туслах хэрэгтэй" гэжээ.

     Өнөө, гамшгаас авран туслах ажил дэг журамтай явагдаж, тухайн орон нутгийн харилцаа холбоо бүхнээрээ сэргэсэн байна. 15-ний үдээс хойш, Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Газар Хөдлөлтийн Хэрэг Эрхлэх Үндэсний Газрын Гамшигтай тэмцэн яаралтай авран туслах хэлтсийн орлогч дарга Мяо Цүнган танилцуулж хэлэхдээ: "Газар хөдлөлтийн дараа, төрөөс онц байдлын яаралтай арга хэмжээний механизм ажиллуулж, газар хөдөлсөн нутаг руу яаралтай тусламжийн ангийг тэр даруйд нь илгээж, газар хөдлөлтийн гамшгаас яаралтай авран туслах үндэсний ангийг илгээх тушаал буулгасан. Гамшигт дайрагдсан нутагт авран туслах мэргэжлийн анги нь чөлөөлөх арми, зэвсэгт цагдаа болон нийгмийг аюулаас хамгаалах цагдаа, гал сөнөөгчидтэй хамтран ажиллаж байна. Өнөө, гамшгаас авран туслах ажил нэлээд дэг журамтай явагдаж байна. Үндэсний болон Хөх-нуур, Шааньш, Ганьсү зэрэг газрын мэргэжлийн хүмүүс ч газар хөдлөлтийн гамшгаас аврах ажлыг шалавхан өрнүүлж байна" гэжээ.

     Газар хөдлөлтийн гамшиг гарсны дараа, Хятадын төвлөрсөн санхүүгээс 200 сая юанийн үнэ бүхий гамшгаас авран туслах эл барааг яаралтай хүргэсэн бөгөөд Иргэний Яам бас гамшгаас авран туслах эд барааны нөөцийн 7 төв агуулахаас майхан, хөвөнтэй дээл, хөвөн хөнжил болон дөхөмхөэн жорлон зэрэг авран туслах эд барааг гамшигт дайрагдсан нутаг руу хүргэж өгчээ.

     Хөх-нуур мужийн холбогдох салбарынхан хандивын мөнгө 52 сая гаруй юанийг хүлээн авсан байна. 15-ний өдрийн 17 цаг хүртэлх байдлаар, Эрүүл мэндийн салбарууд Хөх-нуур мужийн Юйшү-гийн бэртэж шархадсан 4910 хүнийг хүлээн авч эмчилжээ. Өнөө, гамшигт дайрагдсан нутагт хүнд ноцтой өвчин тахал гараагүй байна.

     Хуурай замын зам тээвэр бүрэн нэвтэрч чадаагүй байдалд, агаарын тээвэр нь гамшигт дайрагдсан нутагт авран туслах ажил өрнүүлэхийн амин чухал шугам болж байна.\ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе