• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засаг тогтворжин сэргэх хандлагыг батжуулахыг уриалж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-16 15:13:05

      15-ны өдөр Бразилиад болсон "BRIC" -ийн удирдагчдын хоёрдугаар уулзалт "хамтарсан мэдэгдэл" хийж, улс орнууд макро эдийн засгийн салбартаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн тогтворжин сэргэх хандлагыг батжуулж, хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг биелүүлэхийг уриалсан байна.

     "Мэдэгдэл"-д тэмдэглэхдээ: 15-ны өдрийн уулзалтад Хятад улсын дарга Хү Жиньтао, Бразилийн ерөнхийлөгч Лула, ОХУ-ын ерөнхийлөгч Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд М. Синг нар олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарч байгаа гол асуудлыг авч хэлэлцэж, "BRIC" -ийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг ахиулах бодит арга хэмжээг зөвшилцөв гэжээ.

     Дэлхийн эдийн засгийг ирээдүйн хямралаас нэн үр ашигтай урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийтэд өөрчлөлт хийсэн, нэн тогтвортой банк санхүүгийн тогтолцоо шаардагдаж байна гэж "Мэдэгдэл"-д тэмдэглэжээ.

     Мөн өдрийн уулзалтаар, олон хэлбэрийн худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн худалдааны байгууллагын ДОХА-гийн хэлэлцээ даруй тал бүрээр, тэнцвэртэй үр дүнд хүрэхэд тус дөхөм үзүүлж, түүний зорилтыг биелүүлэхийг улс орнуудаас дээрх 4 орон шаарджээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе