Хөх-Нуур мужийн Юй Шүгийн төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юй Шү шяньд 7.1 баллын газар хөдөлсөн мэдээг аваад 11-р дүрийн Банчин эрдэнэ Чойжижав ихэд сэтгэл зовниж байлаа. Саяхан тэрээр Хөх-Нуур мужийн үндэстнүүдийн ахан дүүсийг халамжилж байгаагаа утсаар илэрхийлсэн бөгөөд 100 мянган юань хандивлажээ.
Үүний зэрэгцээ Банчин эрдэнэ Хөх-Нуурын Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшгийн районы ард иргэдэд зориулан буяны ном хурахыг Төвдийн Шигазын Ташхунпо сүмд даалгасан байна. \Сарантуяа орчуулж, Баатар хянав/