• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аврагчид 13 хүнийг нуранганаас гаргажээ

CRI       (GMT+08:00) 2010-04-16 17:24:25

     16-ны өдрийн 8 цагийн байдлаар, Хятадын Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Хяналт Удирдлагын Үндэсний Ерөнхий Газрын аврагчид Хөх-нуурын Юйшү-гийн газар хөдөлсөн нутгаас 7 хүнийг авран гаргаж, бэртэл авсан 12 хүнийг эмчлүүж байгаа бөгөөд эндсэн 35 хүний цогцсыг илрүүлсэн байна.

     15-ны өдөр хүртэлх байдлаар, Хятадын Газар Хөдлөлтийн Хэрэг Эрхлэх Газрын аврагчид мөн 6 хүнийг нуранганаас гаргасан байна.

     Өнөө, авран туслагчид гамшиг гарсан нутагт авран ажиллагаа өрнүүлсээр байна.

     Синьхуа хорооны мэдээлснээр, 16-ны өдрийн 8 цаг хүртэлх байдлаар, Юйшү-гийн газар хөдлөлтөд эндсэн хүний тоо нэмэгдээд 791-д хүрч, 294 хүн сураггүй болж, 11 мянга 486 хүн бэртсэний дотор 1176 хүн хүнд бэртэл авсан байна. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе