|
|
||
Хятадын Эрүүл мэндийн яам 17-ны өдөр зар нийтэлж, Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы хүнс тэжээл ундны усны ариун цэвэр аюулгүй байдлыг баталгаажуулж, хүнсний зүйл болон усны эх үүсвэрээс болж өвчин тахал дэлгэрэхээс сэргийлэхийг шаардав.
Эдүгээ, Эрүүл мэндийн яам хүнс тэжээл ундны усны аюулгүй байдлын мэргэжилтнийг гамшигт нэрвэгдсэн районы ажлыг удирдан жолоодуулахаар илгээсэн байна. Сычуань мужийн Эрүүл мэндийн танхимын илгээсэн эрүүл мэндийн хяналтын 20 хүнээр бүрэлдсэн авран туслах анги холбогдох тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл авч түргэн тусламжийн 6 тэрэгтэй гамшигт нэрвэгдсэн районд хүрч авран туслах ажил өрнүүлж байна. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |