• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бомбын Шашны Нийгэмлэг номын хурал хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-17 15:31:33

          Хятадын Бомбын Шашны Нийгэмлэг 17-ны өдөр Бээжингийн Бай Юньгуань хийдэд гай барцдаас гэтэлгэх ерөөл номын их хурал хийж, Хөх-нуурын Юйшү-гийн газар хөдөлсөн нутгийн гамшигт өртсөн ах дүү нарын төлөө ном уншиж, эндсэн хүмүүсийн сүнсийг гэтэлгэх ерөөл хайрлажээ.

          Номын хурал дээр, Хятадын Бомбын Шашны Нийгэмлэгийн орлогч дарга, гэгээнтэн Жан Жи-юй ном номлон хүж өргөв. "Бүгдэд энэрэнгүй хандаж, амьтан бүхнийг аврах" гэсэн бомбын шашны уламжлалаа бадруулан, номын хурал хийж, хандив цуглуулан, өөр өөрийн өвөрмөц хэлбэрээр гамшгаас авран туслах ажилд оролцохыг Хятадын Бомбын Шашны Нийгэмлэгээс бүх Хятадын бомбын шашныханд хандан уриалсан байна.

          Номын хурлыг дуусталх байдлаар, нийт 1 сая 80 мянган юаний хандив цуглуулжээ. Хятадын Бомбын Шашны Нийгэмлэг холбогдох салбараар дамжуулан уг буяны хандив мөнгийг гамшигт дайрагдсан нутагт түргэн хүргэх болно. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе