|
|
||
Хятадын Мэдээний Агентлаг﹙CNS﹚, манай раогийн ерөнхийлсөн мэдээ: 17-ны өдрийн 7 цаг 49 минут гэхэд, Хөх-нуур мужийн Юйшү-д газар хөдлөөд бүхэл гурав хоног боллоо. Авран туслахын хамгийн аятай цаг мөч хэмээгдсэн энэхүү 72 цагт Хятад улс авран туслах их цар хэмжээтэй ажиллагаа өрнүүлсэн байна.
Газар хөдөлсөн 14-ний өдөр гадаадад айлчилж байсан Хятад улсын Дарга Хү Жиньтао хамгийн түрүүнд чухал заавар өгч, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг бүх хүчнээ дайчлан сайн хийж, гамшигт дайрагдсан ард иргэдийг арга бүхнийг сүвэггчлэн аврахыг олон салбарынханд шаардав. Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд уулзалт болон "БРИК"-ийн дөрвөн орны удирдагчдын хоёр дахь уулзалтад оролцож Бразилд айлчилсныхаа дараа, Дарга Хү Жиньтао Венесуэл болон Чили-д айлчлалаа хойшлуулж эх орондоо буцан ирсэн байна.
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао ч гадаадад хийх айлчлалаа хойшлуулан, гамшигт дайрагдсан нутагт 15-ны үдээс хойно хүрч гамшгийн байдалтай танилцаж, гамшигтай тэмцэн гамшгас авран туслах ажлыг удирдан хийсэн байна.
Өнөөгийн байдлаар, бүх Хятадын олон газраас Юйшү нутагт 10 мянга гаруй авран туслагчид хүрэлцэн очиж, нурангид дарагдсан хэдэн мянган хүнийг авран гаргажээ. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |