|
|
||
Кенийн Найробид Африкийн Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай сайд нарын хэмжээний 2-р бага хуралд оролцсон НҮБ-ын мэргэжилтэн болон Кенийн мэргэжилтнүүд 16-ны өдөр Хятадын Хөх-нуурын Юйшүгийн газар хөдлөлтийн авран туслах ажилд санал санаачлаг дэвшүүлсэн бөгөөд Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах мэргэжлийн хүчин чадлыг итгэж байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ын гамшгийг бууруулах үйл хэрэг хариуцсан албаны хүн хэлэхдээ, 2008 онд Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд газар хөдөлсний дараа бэлтгэл боловсрол сайтай Хятадын гамшгаас авран туслах ангиуд, эмчилгээний авран туслах ажилтнууд болон барилгын мэргэжилтнүүд авран туслах ажилд оролцов, энэ бол маш мэргэжлийн арга хэлбэр юм. Энэ удаагийн газар хөдлөлт өндөрлөг нутагт болсон учраас гамшгаас авран туслах ажилд тодорхой хэмжээний хүндрэл бий болгосон боловч Хятад улс гамшигт нэрвэгдсэн хүн ардыг амжилттай авран тусалж чадна гэдэгт итгэж байна гэжээ. \Цэцэн орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |