• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшгаас хүн ардын амийг аврах зарлиг буулгав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-17 16:59:40

          16-ны өдрийн 17 цагийн байдлаар, Хөх-нуур мужийн Юйшүгийн "4-р сарын 14"-ий газар хөдлөлтөд 1144 хүн амь насаа алдаж, 417 хүн сураггүй алга болжээ. Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам мөн өдөр гамшгаас хүн ардын амийг аврах ерөнхий дайчлалтын зарлиг буулгаж, гамшгаас аврахад оролцож байгаа цагдаа хүн ардын амийг аврахад бүх хүчнээр оролцож, бололцоотой л бол авран туслах хэрэгтэй гэж уриалжээ.

          Авран туслах гол тал болон арга барилаа зохицуулж, хариуцан даасан газраа цаашид авран туслахын зэрэгцээ хэсэг илгээн эрж хайх цар хүрээгээ өргөтгөж, авран туслахад шинжлэх ухаанчаар ажиллан амьтай байгаа бүхнийг хамгийн их хүчин чармайлтаар аврах хэрэгтэй гэж Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам шаардав. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авч, авран туслахад оролцож байгаа хүмүүс өндөрлөгийн орчинд зохицохгүй болмогц эрхбиш нэн даруй эмчлэх хэрэгтэй гэж уг яам мөн шаардсан байна.

          Эдүгээ нийгмийг аюулаас хамгаалах тусгай хүчин, гал түймэртэй тэмцэх хүчин, хилийн хамгаалалтын эмнэлгийн анги бүх хүчнээрээ авран туслах үйл ажиллагаа өрнүүлж байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе