|
|
||
Юйшүгийн газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын төлөвлөгөөний ажил эхэлж, улсын болон Хөх-нуур мужийн 16 мэргэжилтнээр бүрэлдсэн мэргэжилтний хэсэг Юйшүгийн гамшгийн дараах гэр байшинг үнэлэн шалгах ажлаа эхлүүлж, гэр байшингуудын эвдэгдсэн байдалд бодитой байцаалт хийж, дараачийн сэргээн босголтын ажилд нөхцөл боломж хангаж байна гэж сурвалжлагч Хөх-нуур мужийн Юйшүгийн Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын командлах газрын 17-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлэв.
Хөх-нуур мужийн Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын газрын дарга Куан Юнгийн танилцуулснаар, холбогдох салбарууд гамшгийн дараах үйлдвэрлэл, амьдралын шилжилтийн хугацааны төлөвлөгөө тогтоож, Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын командлах газраар батлуулсны дараа хэрэгжүүлэх болно. Бүтээн байгуулалтын бодитой цар хэмжээ, арга хэлбэрийг тухайн байдлын дагуу эцэслэн тогтоох юм байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |