|
|
||
Хөх-нуур мужийн Юйшүд 14-ний өдөр 7,1 баллын газар хөдөлсний дараа хятад улс авто зам, төмөр зам, иргэний агаарын тээврийн салбарын дайчлан, гамшгаас авран туслах хүн хар, эд бодис болон гэмтэж бэртсэн хүмүүсийг тээвэрлэн хүргэх ажлыг бүх хүчин чадлаараа баталгаажуулж байна.
Зам тээврийн яамны дэд сайд Гао Хүнфэн 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн нутагт нэвтрэх авто замуудын гамшгаас авран туслах замаар гамшгаас авран туслах тээврийн машин унаа саадгүй нэвтэрч байна гэжээ.
Төмөр замын яамны дэд сайд Ван Жигүө хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн нутгийн тулагм хэрэгцээ бүхий гамшгаас авран туслах эд бодисыг төмөр замын салбар хамгийн түргэн хурдаар Хятадын олон газраас амжин тээвэрлэж байна. 17-ны өдрийн 8 цагийн байдлаар, барааны 45 тусгай галт тэрэг явуулж, их хэмжээний майхан, дулаан хувцас, эм бэлдмэл, ундны ус, авран туслах машин зэрэг нийт 3000 гаруй вагон эд бодис тээвэрлэсэн байна гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |