|
|
||
Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны гамшгаас авран туслах газрын дарга Зөү Мин 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Өнөөгийн байдлаар Хөх-Нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд өртсөн иргэд үндсэндээ бүр майхантай болж, хоолтой, цэвэр устай болсон бөгөөд өвчин тахлыг цаг тухайд нь эмчлүүлж чадаж байна гэжээ.
Зөү Мин 18-ны өдөр төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар, Иргэний Засаг Захиргааны Яам, Улаан Загалмайн Нийгэмлэг, тэрчлэн цэргийн анги зэргийн олон тал амьдралын хэрэглээний маш их хэмжээний эд бараа цуглуулан ,гамшиг гарсан нутагт 25 мянган майхан, 52 мянган иж хөвөнтэй хөнжил дэвсгэр, 16 мянган зах хөвөнтэй даха, 850 тонн бэлэн хоол болон ундны ус хүргэж өгсөн байна. Бас маш их хэмжээний дулаалгын болон хүнсний барааны ачаа тээвэр мордон гарсан гэжээ.\Э.Цогзолмаа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |