• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хандивын мөнгө төгрөг эд барааг чанга удирдан ашиглана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-18 15:49:03

        Юйшүгийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад хандивласан мөнгө төгрөг эд барааг чанга удирдан зүй зохистой ашиглана гэж Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны Гамшгаас аврах газрын дарга Зөү Мин 18-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.Тэрээр Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Иргэдийн засаг захиргааны яам гамшгаас аврах эд бараа мөнгө төгрөгт хийх хяналт удирдлагаа эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ статистик, санхүү, иргэдийн засаг захиргаа зэрэг салбарынхан нягт хамтран ажиллаж, гамшгаас аврахад хандивласан мөнгө төгрөг нэг бүрийг ашиглах, эд бараа нэг бүрийг тараах ажлыг эмх цэгцтэй чанга удирдана. Үүнээс гадна, Иргэдийн засаг захиргааны яам мөн хандив хүртсэн нийгмийн байгууллагын хандивын мөнгө хүлээн авсан мэдээллийг нийтлэхэд хяналт тавьж эдгээр хандивын мөнгө төгрөгийн хэрэглэсэн тухай мэдээллийг нийгэм нийтэд нээлттэй ил тод байлгахад хяналт тавих болно гэжээ.

        Зөү Мин хэлэхдээ, 17-ны үдээс хойшихын байдлаар Хятадын олон газрын гамшигт нэрвэгдсэн районд хандивласан хөрөнгө мөнгө 225 сая юаньд хүрсэн байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе