|
|
||
Хятадын улсын дарга Хү Жиньтао 18-ны үдээс өмнө нисэх онгоцоор Хөх-Нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд өртсөн нутагт хүрэлцэн очиж, гамшигт өрсөн ард олон боловсон хүчнийг болгоон тохинуулсан бөгөөд гамшгаас авран туслах ажлыг газар дээр нь удирдсан байна.
Хятадын улсын дарга Хү Жиньтао нисэх онгоцоор 3 цаг гаруй нисэж, далайн төвшнөөс 4000 метр өндөр Хөх-Нуур мужийн Юйшүгийн Бакан нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсоны дараа, шууд машинаар хамгийн хүнд гамшигдсан Жегү суурины Жашидатүн тосгонд очиж, гамшгийн байдалтай танилцан, ард олныг эргэж очсон байна. Дараа нь мөн машинаар Юйшүгийн спортын ордонд очиж, эмчлүүлж байгаа хүмүүсийг эргэж, эмчилгээний эд хэрэгсэл болон эм бэлдмэлийн баталгаа, хижиг сэргийлэлтийн байдалтай танилцжээ. Тэрээр бас Юйшү жөүгийн өнчин хүүхдийн сургуулиар орж, модон амбаарт суралцаж байгаа хүүхдүүдийг эргэж очсон байна. \Э.Цогзолмаа орчуулав.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |