|
|
||
Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтийн гамшгаас авран тусалж төвхнүүлэх, эд бараа хангахдаа үндэстний цөөнхийн амьдралын зан заншил шашин шүтлэгийг анхаарсан байна гэж Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны Гамшгаас аврах газрын дарга Зөү Мин 18-ны өдөр Бээжинд хэлэв.
Тэрээр Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, үр тариа зэрэг амьдралын бүтээгдэхүүн зөөвөрлөн очихдоо иргэдийн засаг захиргааны салбарынхан үндэстний цөөнхийн хоол хүнс хэрэглэх заншлыг анхааралдаа авсан байна. Жишээлбэл энэ удаа Төв засгийн газрын гамшгаас аврах хадгаламжийн үр тариа хуваарилахдаа орон нутгийн үндэстний цөөнхийн хоол хүнсний заншлын дагуу 80 хувийн гурил, 20 хувийн цагаан будаа өгсөн байна. Хөх-нуурын иргэдийн засаг захиргааны салбар зарим эд бараа цуглуулж шилжүүлэхдээ эндэхийн зарим үндэстний цөөнхийн онцгой хэрэгцээтэй эд барааг оруулсан байна. Үүнээс гадна, Жэ Гүжэнь суурин болон ойр хавийн районд гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлсэн 14 цэг бий, энд байгаа иргэд шашны ажиллагааг чөлөөтэй үйлдэж болно гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |