• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын гамшгаас авран туслах ажлыг үнэлэн сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-18 16:41:52

        Пакистаны Ерөнхий сайд Юсуф Раза Гиллани Хятадаас Пакистанд суугаа эрчин сайд Лүө Жаохүйд 17-ны өдөр цахилгаан утас илгээж, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажлыг түргэн шуурхай, үр ашигтай зохион байгуулсан Хятадын Засгийн газрыг нааштай үнэлэн сайшааж, тусламж үзүүлэхэд Пакистаны тал бэлэн байна гэж дахин нотолжээ.

        Хөх-нуурт газар хөдөлсөн өдөрт би Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябад цахилгаан утас илгээж, Хятадын гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмэнтэй Пакистаны Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс сэтгэлээ хуваалцсан билээ. Сүүлийн өдрүүдэд Хятадын Засгийн газар бүх хүчин чадлаа дайчлан гамшгаас авран тусалж, хүн ардаа авран, ард иргэдийн төвхнүүлэн, гамшгаас авран туслах ажил нь өндөр үр ашигтай, эмх цэгцтэй явагдаж, олон улсын хамтын нийгэмлэгт гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна. Пакистан, Хятад бол зовлон жаргалаа хуваалцдаг ах дүү, Пакистан байгалийн гамшигт нэрвэгдсэн үед харамгүй туслалцаа үзүүлсэн Хятадын Засгийн газар, ард түмнийг Пакистан мартахгүй юм гэж тэрээр тэмдэглэв.

        Ерөнхий сайд Гилланид элчин сайд Лүө Жаохүй талархал илэрхийлсэн бөгөөд газар хөдлөлтийн гамшгийн байдал болон гамшгаас авран туслах ажлын шинэ ахицыг түүнд мэдээлсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе