• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИК-ийн дөрвөн орны дээд хэмжээний хурлыг нааштай үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-18 16:50:01

        Бразилын олон сонин хэвлэл сүүлийн өдрүүдэд өгүүлэл нийтэлж, 15-ны өдөр Бразилиа-д болсон БРИК-ийн дөрвөн орны удирдагчдын албан ёсны хоёрдугаар уулзалтаар олсон ололт амжилтыг нааштай үнэлжээ.

        Бразилын Економия сонин Хятад улсын дарга Хү Жиньтао болон Бразилын ерөнхийлөгч Инасио Лүла Да Силвагийн хэвлэл мэдээллийнхэнтэй гар даллан мэндчилж байгаа зургийг тэргүүн нүүрэндээ нийтэлсний зэрэгцээ, өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь Хятад Бразилын найрсаг харилцааг дорвитой ахиулсан бөгөөд, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн байна гэжээ.

        Фолха де сао пауло сонинд тэмдэглэхдээ, Бразили Хятадаар төлөөлүүлсэн шинээр хөгжиж байгаа зах зээлийн улс орнууд олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, хөгжиж байгаа улс орнуудын олон улсын үйл хэрэгт нөлөөлөх чадавхыг нэмэгдүүлэхийг хүсэж байгааг БРИК-ийн дөрвөн орны удирдагчдын албан ёсны хоёрдугаар уулзалт харуулсан байна. Энэ нь олон улсын харилцаа олон талт чиглэлээр өөрчлөгдөхийг цаашид ахиулах юм гэжээ. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе