|
|
||
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 18-ны өдөр хэлэхдээ, Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшгийн районд гамшгаас авран тусламж үзүүлж байгаа гадныхныг Хятадын засгийн газар сайшааж, чин сэтгэлээсээ баярлан талархаж байна гэжээ.
Сэтгүүлчийн сонирхсон асуултад Жян Юй хариулж хэлэхдээ, Хятад улсын Хөх-Нуур мужийн Юй Шү-д газар хөдөлсний дараа олон улсын хамтын нийгэмлэг газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах Хятад улсын ажилд маш их анхаарал хандуулсан бөгөөд халамжилж байгаагаа илэрхийлцгээсэн юм. Зарим орон ба байгууллага ч туслах хүсэлтэй байгаагаа Хятадын талд илэрхийлсэн байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын ард түмэнд хандаж байгаа найрсаг сэтгэлийг бүрэн харуулж байна. Хятадын засгийн газар үүнийг сайшааж байгаа бөгөөд чин сэтгэлээсээ талархаж хандив хүлээн авах дансны мэдээллийг нийтэлсэн юм. Хятад улсын засгийн газар эдүгээ газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврахаар хүчлэн ажиллаж байна. Авран туслах хүмүүс ба эд бараанууд гамшгийн районд залгаагаар хүрч байна. Хятадын ард түмний хамтын чармайлт ба олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээр гамшгийн районы ард түмэн энэхүү гамшгийг туулан давж, гэр орноо сэргээн босгож чадна гэдэгт бид итгэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |