|
|
||
Сүүлийн өдрүүдэд зарим орон ба олон улсын байгууллага Хятадын Хөх-Нуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлтөд эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн бөгөөд гамшгийн районд тусламж үзүүлж байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлыг даруй түргэн, үр ашигтайгаар өрнүүлж байгааг өндрөөр үнэлсэн юм.
Пакистаны ерөнхий сайд Суед Юсаф Раза Гиллани 17-ны өдөр Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Лүө Жаохүйтэй утсаар ярьж, Хятадын засгийн газрын газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлыг түргэн бөгөөд үр ашигтай зохион байгуулж байгааг өндрөөр үнэлж, Пакистан Хятадын талд тусламж үзүүлэхэд цаг ямагт бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Нигерийн засгийн газрын албаны хэсэг хүмүүс саяхан Хятадаас Лагост суугаа консулын газрын консул Гүө Күньд захидал илгээж, Хятад улсын Хөх-Нуур мужийн Юй Шү-д газар хөдлөлтөд эндсэн хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, Хятадын удирдагчид ард түмний амь нас ба ашиг сонирхлыг тэргүүнд үзэж, гамшгийн районд даруй очиж, авралтын ажлыг удирдсаныг ихээр сайшаасан байна. Хятадын засгийн газрын хүчин төгөлдөр удирдлагаар Хятадын ард түмэн хүчир бэрхийг даван туулж, эр орноо сэргээн босгож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Францын ГХЯ 16-ны өдөр албан мэдээ нийтэлж, Хятад улсын Хөх-Нуур мужид газар хөдөлснөөс хойш ГХЯ-ны харьяа -Хямралыг удирдах төв уг районд анхаарал хандуулсаар байгаа бөгөөд Хөх-Нуур мужийн газар хөдлөлтийн гамшгийн районд 150 мянган ам долларын тусламж хандивласан юм гэжээ.
Өнөөгийн байдлаар Америкийн улаан загалмайн нийгэмлэг Хятадын Хөх-Нуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшгийн районд 50 мянган ам долларын хандив өргөөд байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |