• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын удирдагчдын үйл ажиллагаа сайшаагдаж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-19 14:47:29

      Хятад улсын Хөх-Нуур мужийн Юй Шү-д 7.1 баллын газар хөдөлсний дараа Хятад улсын удирдагч өөрийг биеэр газар хөдлөлтийн гамшгийн районд очиж, гамшгаас аврах ажлыг удирдсан явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайшаалыг хүлээж байна.

     Хөх-Нуур мужийн Юй Шүгийн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлын чухал үед Хятад улсын дарга Хү Жиньтао гадаадад хийж байсан айлчлалаа урьдчилж дуусгаад эх орондоо эргэн ирж, Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшгийн районд биеэр очин, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлыг удирдсан юм. "Хүчир бэрхшээлтэй энэ үед би ард түмэнтэйгээ хамт газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврахаар ажиллана. " гэсэн гүн сэтгэлгээтэй үг яриа нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Хятадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна.

     "Шинь Жин Бао" сонин тоймчийн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, газар хөдлөлтийн районы авран тусалж байгаа ажлын байдал ба тэндхийн ард түмний зовлон нь дарга Хү Жиньтаогийн санаанаас ердөө гарахгүй бөгөөд гамшигт өртсөн иргэдийг тохитой орон байранд оруулахыг цаг ямагт бодож, гадаадад хийж байсан айлчлалын хугацаагаа багасгах шуурхай шийдвэр гаргасан юм гэжээ.

     "Рэнь Минь Ри Бао " сонин тоймчийн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Юй Шүд газар хөдөлсний дараа Хятадын удирдагчид даруй чухал заавар өгч, Хү Жиньтао, Вэнь Жябао нар гамшгийн районд өөрөө хүрч авралтын ажлыг удирдсан нь газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажил амжилтад хүрэх суурийг тавьж өгсөн юм гэжээ.

     Газар хөдлөлтийн энэрэлгүй хэдий ч орчлон хайраар бялхаж байдаг. Ард иргэд нь гачиг зовлонд учирсан үед улс орны дээд удирдагч ард түмэнтэйгээ сэтгэл санаагаа нэгтгэн зовлонг туулах их хайрын хүчин бол ялагдашгүй юм. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе