|
|
||
Европын нислэгүүд саатаж байгаа нь Шанхайн дэлхийн яармагт их нөлөө болохгүй, гадаад орнуудын үзэсгэлэнгийн ордны засаж чимэглэх ажил дуусах дөхөж байна гэж Шанхайн дэлхийн яармагийн зохицуулах газрын хариуцлагатан 19-ний өдөр хэллээ.
Исландын галт уул дэлбэрч Европын 60 мянга гаруй ээлжит нислэгүүд саатсан юм. Шанхайн дэлхийн яармагийн зохицуулах газрын дээрх хариуцлагатан хэлэхдээ, үүнээс болж үзэсгэлэнгийн зарим үзмэрийг тээвэрлэх ажил тодорхой хэмжээнд саатсан боловч ихэнх үзмэрүүд үүнээс өмнө нь Шанхайд ирсэн гэжээ.
Европын холбооноос Хятадад суугаа төлөөлөгчдийн хэвлэл мэдээллийн газрын дарга Виллиам Финглетон хэлэхдээ, Европын холбооны ордныг туршин ажиллуулах өдрийг тогтоогүй боловч бүх бэлтгэл ажлыг хангасан. Галт уулын дэлбэрэлтээс болсон ээлжийн онгоцны саатал зорчигчдын Шанхайд ирэх явдалд саад учруулахгүй, учир нь галт уулын дэлбэрэлт зөвхөн хэдхэн өдөр, харин Шанхайн дэлхийн яармаг 6 сарын турш үргэлжлэхэд байгаа юм гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |