|
|
||
19-ний өглөөний 8 цагийн байдлаар Юйшүгийн газар хөдлөлтөд 1944 хүн нас барж, 216 хүн сураггүй алга болж, 12 мянга 135 хүн бэртэж шархдав. Үүний 1434 нь хүнд шархадсан байна гэж Хөх нуурын Юйшүгийн газар хөдлөлтэй тэмцэн гамшгаас авран командлах газрын хэвлэлийн төвийн 19-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.
Хятадын газрын тос компанийн холбогдох хариуцлагатан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн районд үйлчилж буй 80 шатахуун түгээх тэрэг уг районы 10-аас дээш хоногийн шатахууны нөөцийг батална гэжээ.
Энэ удаагийн гамшигт салбар онгоцны буудлын нийгмийн үр ашгийг харуулсан байна. Иймээс Баруун хойдын иргэний агаарын тээврийн систем Гүөлүө болон Дэ Линха зэрэг нисэх онгоцны гурван буудлын байгуулалтыг түргэтгэж, Хөх нуур мужийн нисэх онгоцны буудлын нийт тоог зургаа болгоно гэж холбогдох талын хариуцлагатан мөн илэрхийлсэн байна. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |