|
|
||
Бүх талын идэвхээ бүрэн дайчилж, Юйшүгийн газар хөдлөлтэй тэмцэн, гамшгаас аврах бүхий л ялалтыг олж авахын тулд хүчээ нягтруулах хэрэгтэй гэж Хятадын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 19-ний өдөр Бээжинд онцлов.
Тэрээр холбогдох хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн Юйшүгийн газар хөдлөлтэй тэмцэн гамшгаас аврах ажлын үүрэг хатуу бэрх, шат бүрийн нэгдмэл фронт болон үндэстэн, шашны салбарынхан гамшигт нэрвэгдсэн районд очиж, байдлыг ойлгон ,ард иргэд, сүм хийд, лам хуврагийг зохион байгуулан гамшгаас аврахад оролцон тус дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гадаадад байгаа төвд ахан дүүс эх орондоо эргэн ирж төрөл төрөгсдөө оршуулах, мөнгө төгрөг хандивлах зэрэг хүсэл шаардлага тавивал Хятадаас гадаад оронд суугаа элчин сайдын яам болон консулын газар найрсгаар хүлээн авч хүсэл шаардлагыг нь ойлгож, шаардлагатай тус дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |