|
|
||
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, ахмад хурандаа Хуан Шюепин 20-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 19-ний өдрийн 22 цагийн байдлаар чөлөөлөх арми болон зэвсэгт цагдаагийн армийнхан 12798 офицер дайчин томилж газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас авран туслах ажиллагаанд оролцуулж, нурангид дарагдсан нийт 1564 хүнийг авран гаргаж, 20047 хүнийг эмчиллээ гэжээ.
Хуан Шюепин мөн өдөр Төрийн зөвлөлийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хүмүүсийг авран туслахаас гадна, чөлөөлөх арми болон зэвсэгт цагдаагийн армийнхан гамшигт нэрвэгдсэн районд 5196 тонн майхан, эд бараа, хүнсний зүйл зэрэг гамшигт туслах эд барааг хүргэж, агаарын болон хуурай замын армийнхан давхардсан тоогоор 89 удаагийн нислэгээр гамшгаас аврах үүрэг гүйцэтгэв гэжээ.\Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |