|
|
||
4-р сарын 20-ны үдээс өмнөх 10 цагийн байдлаар, Хятадын Хөх нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд 2046 хүн амь үрэгдэж, 193 хүн бараа сураггүй болсон бөгөөд гэмтэж бэртсэн 12 мянга 135 хүнээс 1434 хүний биеийн байдал хүнд байна.
Синьхуа хорооны мэдээлснээс үзвэл, Хятадын бүх үндэстнүүд газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хөх нуур мужийн Юйшүгийн ах дүү нарт гүн эмгэнлээ илэрхийлэхээр 21-ний өдөр улс даяар эмгэнлийн арга хэмжээ зохион байгуулж, Хятад орон даяар түүнчлэн гадаадад суугаа элчин сайдын яамд төрийн далбаагаа хагас бөхийлгөж, бүхий л нийтийн зугаа цэнгээний ажиллагааг зогсооно гэж Хятадын Төрийн зөвлөлөөс шийдсэн байна.
4-р сарын 14-ний 7 цаг 49 минутад Хятадын баруун хойд нутаг Хөх нуур мужийн Юйшү Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Юйшү шянд 7.1 баллын газар хөдөлсөн юм./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |