|
|
||
Шанхайн дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэн болон хэсэг ордон, талбай 8 жилийн бэлтгэлийн дараа 20-ны өдрөөс тус бүрдээ хүмүүсийн шалгуурыг хүлээж, 50 – 500 мянган хүн угтан авах бөгөөд эдгээр нь Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгогчид, үзмэр тавигчид, тэрчлэн Шанхай болон ойр хавийн районы төлөөлөгчдөөс бүрдэх юм.
Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулах эрхийг 2002 онд авсны дараа 20-ны өдөр анх удаа туршилтын журмаар ажиллаж байна.Мөн өдөр Хятадын ордон, Германы ордон, Таиландын ордон зэрэг ордны гадна жуулчид сайн дурынхны зохион байгуулалтаар дугаарлан жагсаж байлаа. Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан Хятадын ордонтой танилцсан хүний тоо 12 цагийн үеэр урьдчилан захиалсан хүний тоонд хүрсэн байлаа. Захиалга аваагүй Германы ордны гадна жуулчдын дугаар 1 километрт хүрч, хүмүүс бүтэн хоёр цаг хүлээж сая орж байлаа. Жуулчдын танилцах чанарыг баталгаажуулах үүднээс Германы ордны хэвлэлийн албаны хүн хэлэхдээ, Дэлхийн яармаг албан ёсоор нээгдсэний дараа Германы ордонтой танилцах хүний тоог хязгаарлаж, өдөрт дээд тал нь 45 мянган хүнийг хүлээж авна гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |