• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юйшүгийн газар хөдлөлтөд эндсэн хүмүүст зориулан ном хуржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-20 15:48:15

        Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга 11-р дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга 6-р дүрийн Жамьян Лувсанжум Төвдөнцойжиням 20-ны өдөр Бээжингийн Ши Хуансы хийдэд хамтаар ном хурж, Хөх нуурын Юйшүгийн газар хөдлөлтөд нас барагсдын сүнсийг залж, гамшигт нэрвэгдсэн районы хүн ард түргэн гамшиг зовлонгоос ангижирч дэлхий ертөнц энх амгалан хүн төрөлхтөн эрүүл энх байхыг залбиран даатгажээ.

        Хөх нуурын Юйшүгийн Төвд Үндэстний Өөртөө Засах Жөүд төвд уламжлалт буддын шашин шүтдэг төвдчүүд 90 хувь гаруйг эзэлж байна. Номын хурал хурж залбиран даатгах нь төвд уламжлалт буддын шашны Гэлэг урсгалын бурхан шүтээний чухал үйл ажиллагаа бөгөөд ном хурж, дэлхий ертөнц энх амгалан байхыг даатган гай барцдыг хөөн зайлуулдаг юм. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе