|
|
||
Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтийн гамшигт хүнд нэрвэгдсэн Жэ Гүжэнь суурины хэсэг дэлгүүр хоршоо онгойн ажиллаж, ард иргэд эмх цэгцтэй үйлчлүүлж, Юйшүгийн худалдааны салбар дахин сэргэх найдвар төрүүлж байна.
Жэгү гэдэг төвд үг барааны зах гэсэн утгатай, Жэ Гүжэнь суурин эрт дээр үеэс Хөх-нуур, Төвд, Сычуань гурван мужийн уулзварын худалдаа наймаа их хөгжсөн газар байжээ.
Байшингийн нурангийн өмнөх 10 гаруй метрийн талбай дээр гурван дэлгүүрийн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн тавигдаж, борлуулалт сайн байгааг 19-ний өдөр сурвалжлагч мэдээллээ.
Хэнань мужийн Наньян хотоос ирсэн худалдаачин Жинь Шяо-янь хэлэхдээ, 4-р сарын 14-ний газар хөдлөлтөд дэлгүүр нурж, бараа бүтээгдэхүүн эвдэрч сүйрэв. Би ээжтэйгээ эвдэрч хагараагүй бараа бүтээгдэхүүнийг малтаж гаргаад түрдэг тэргээр энд авчирч борлуулж байгаа, үдээс хойш 500 гаруй юаний бараа борлуулсан гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |