• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын ажиллагааг өндөр үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-20 16:18:03

           14-ний өдөр Хятадын Хөх нуур мужийн Юйшү-д 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Хятадын Засгийн газрын удирдсан гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах үйл ажиллагааг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр магтан сайшааж нааштай үнэлэхийн хамт, хүндрэл бэрхшээлийг даван туулж, орон гэрээ сэргээн босгохыг хүсэж байна гэж гамшгийн районы ард иргэдэд хандан хэлсэн байна.

           Камбожийн Ван Нородом Сихатоми бүх Камбожийн ард түмнийг төлөөлж газар хөдлөлтөд үрэгдсэн Хөх нуур мужийн Юйшү-гийн ард иргэдэд гүн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд амь үрэгдэгсдийн гэр бүл болон гамшгийн районы иргэдэд чин сэтгэлийн анхаарал халамж тавьж байгаагаа илэрхийлсэн юм. Дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао зэрэг Хятадын удирдагчд гамшгийн районд хүрч , гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажиллагааг удирдан жолоодсон явдлыг Камбожийн Ван Нородом Сихатоми өндрөөр үнэлж, түүнчлэн Хятадын авран туслах ажиллагааг сайшаасан байна.

           Японы "Асахи Шимбун" сонин "Огтхон ч орхихгүй " сэдвээр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, авран туслах хамгийн тохиромжтой 72 цаг өнгөрсөн ч Хятадын аврах ажилтнууд үйл ажиллагаагаа "огт орхихгүй" хэмээн өндөр дуугаар уриалан, бүх хүчээрээ авран туслах ажлаа явуулсаар байна гэж тэмдэглэжээ. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе