|
|
||
Хөх-Нуур мужийн Юйшүгийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Юйшү шяньд 4-р сарын 14-ний өдрийн 7 цаг 49 минутад 7.1 баллын газар хөдөлсний дараах 72 цагийн дотор Хятад улс төрөл бүрийн авран туслагч 15 мянга гаруй хүнийг цуглуулж, нурангид хаагдсан 17 мянга гаруй хүнийг авран тусалсан юм. Хөх-Нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд өртсөн иргэд үндсэндээ бүр майхантай болж, хоолтой, цэвэр устай болсон бөгөөд өвчин тахлыг цаг тухайд нь эмчлүүлж чадаж байгаа юм. Өнөөгийн байдлаар тус нутгийн гамшгаас авран туслах төрөл бүрийн ажил эмх цэгцтэй, урагштай явагдаж байна. Хятадын онц байдлын механизм улам боловсронгуй болж байгаа нь гамшгаас авран тусалж байгаа дээр ингэж бүрэн илэрч байна.
Хоёр жилийн өмнө Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд онц их газар хөдлөх үед ч Хятад орон хамгийн түргэн шуурхай арга хэмжээ авснаараа дэлхий нийтэд үнэлэгдэж байсан юм. Энэ удаа Хятад орон нэн түргэн шуурхай хөдөлснийг дэлхий нийт харлаа. Юйшүд газар хөдөлсний 20 минутын дараа, Хятадын Газар Хөдлөлтийн Ажил Эрхэлсэн Газар тус газар хөдлөлтийн гамшгийн байдлыг төрийн зөвлөлд мэдээлж, төрийн зөвлөл мөн даруйд нь гамшгаас авран туслахыг удирдах газар байгуулан, мөн 14-ний өдрийн үдэд гамшиг гарсан районд хүрэлцэн очиж холбогдох ажлыг удирдсан юм. Үүний зэрэгцээ Иргэний Засаг Захиргааны Яам, Эрүүл Мэндийн Яам, Зам Харилцааны Яам, Төмөр Замын Яам зэрэг холбогдох салбарууд ч онц байдлын механизм хэрэгжүүлэн, түргэн шуурхай байршуулалт хийсэн юм. Ингэж түргэн шуурхай хөдөлсний ачаар гамшгаас авран туслах алтан боломжийг амжуулан, олон хүнийг авран гаргасан юм. Газар хөдөлсний 24 цагийн дотор тус нутгийн зам харилцаа, шуудан холбоог үндсэнд нь сэргээж, 48 цагийн дотор цахилгаан сүлжээг үндсэнд нь сэргээж, газар хөдлөлтөд өртсөн иргэдийг үндсэнд нь бүр майхантай болгож, хүнд бэртсэн хүмүүсийг бүхнийг 72 цагийн дотор эмнэлэгт хүргэж эмчлүүлсэн байна.
Энэ удаа Хятад улс онц байдлыг маш түргэн шуурхай үр ашигтай зохицуулж чадаж байгаагаа дэлхий нийтэд харууллаа. Гамшиг гарсан байдалд хятадын бүх ард түмэн боловсон хүчин сэтгэл нэгдэн хөдлөлцөж, нэн нягт байрлуулалт хийж, нэн эмх цэгцтэй зохицонгуй сайхан хамтран ажилласан байна. Газар хөдөлсний дараа, Хятад улсын дарга Хү Жиньтао, хүнд бэрхшээлтэй цаг үед ард түмэнтэйгээ хамт байхын төлөө гадаад оронд хийж байсан айлчлалаа урьдчилан дуусгаад эх орондоо буцан ирсэн юм. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя бао цаг мөчтэй уралдан давхиж, гамшигт өртсөн иргэдэд нэн түргэн итгэл зориг төрүүлэхийн төлөө гадаад оронд хийхээр байсан айлчлалаа хойшлуулан, Чүнчин, Юаньнань, Шиньжян, Ниншя, Тяньжинь зэрэг газраар Юйшүд тэр даруйд нь авран туслагчид илгээсэн байна. Мөн үүний улмаар барилгын төрөл бүрийн том том авто машинууд, эмчилгээний авран туслах машинууд, авран туслах эд барааны ачаа тээврүүд ч Юйшүг зорьсон юм. Ардын Чөлөөлөх Арми, зэвсэгт цагдаагийн офицер дайчид, авран туслах болон эмчилгээний мэргэжлийн ангиуд, ард олон болон сайн дурынхан зэрэг нь ч онц байдлаас авран туслах сүлжээ бүрдүүлсэн юм. Гэнэтийн гамшиг гарсан үед орон нутгууд, олон салбарууд, нийгмийн олон давхаргынхан өөр өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, чадал чадлаараа чармайж, эмх цэгцтэй зохицонгуй сайхан хамтран ажилласан байна.
Энэ удаа Хятад улс бас гэнэтийн гамшигт учирсан үед нэн лавдуун болгоомжтой тэвчээртэй зохицуулж чадаж байгаагаа дэлхий нийтэд харууллаа. Газар хөдөлсний дараа, Хөх-Нуур Мужийн Газар Хөдлөлтийн Ажил Эрхэлсэн Газар, Хөх-Нуур Мужийн хүнд гамшгаас яаралтай авран туслах анги, Хөх-Нуур Мужийн Иргэний Засаг Захиргааны Танхим, зэвсэгт цагдаагийн хүчнээс Хөх-Нуур Мужид суугаа салбар анги зэрэг нь бүр Юйшүд очиж авран тусалсан бөгөөд Юйшү жөүгийн захиргаа нь цэргийн анги, эмнэлэг, захиргааны ажилтнуудыг зохион байгуулан, өөрсдөө авран тусалсан юм. Хятадын онц байдлын механизм улам боловсронгуй болж байгааг энэ удаагийн гамшгаас авран тусалж байгаа бүх ажил байдал харуулж байгаа юм. \Э.Цогзолмаа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |