|
|
||
Хятад даяар өнөөдөр Хөх нуур мужийн Юйшү-гийн газар хөдлөлтөд эмгэнэн гашуудах ажиллагаа өрнүүлж байна. Хөх нуур мужийн Юй шү-гийн Жигү сууринд хэдэн мянган хүн хурж цугларан эндсэн ах дүү нараа эмгэнэн дурссан байна.
Уг арга хэмжээ Жигү суурины засгийн газрын хажууд болж, эн тэргүүнд төрийн далбаа мандуулсан байна. Төрийн далбааны ар талд нь "Юйшүгийн газар хөдлөлтөд эндсэн ах дүү нараа гүнээ эмгэнэн гашуудъя " гэсэн Хятад, Төвд үсэгтэй бичээс өлгөж, цэцгийн цагариг дүүрэн тавьж, дуут дохионууд дуугаргасан байна. Хүмүүсийн эмгэнэлт сэтгэлийг мэдсэн мэт өнөөдөр тэнгэр мөн бүүдгэр байлаа. Хөх нуур мужийн гол удирдагчид, орон нутгийн иргэд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд уг ажиллагаанд оролцож, дурсан санагалзаж эмгэнэн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлсэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |