Пакистаны ерөнхийлөгч газар хөдлөлтөд эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2010-04-21 19:58:37
Пакистаны ерөнхийлөгч Ашиф али Зардари 21-ний өдөр Хятадаас Пакистанд суугаа элчин сайдын яамд хүрч, Хөх-нуурын Юйшү-гийн газар хөдлөлтөд эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр Хөх-нуурын Юйшү-гийн газар хөдлөлтөд эндсэн хүмүүст нэг минут нам зогсож эмгэнэл илэрхийлсэн бөгөөд "Пакистаны ард түмэн 4-р сарын 14-ний өдөр Хөх-нуурын Юйшүд болсон газар хөдлөлтөд эндсэн хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байна гэсэн гашуудлын бичээс бичжээ. \Рэнчинсоо орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл