|
|
||
Хөх-нуур мужийн Юй шү-д газар хөдөлсний дараа нийт Хятадын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийнхан дарга Хү Жиньтаогийн чухал зааврыг шуурхай хэрэгжүүлж, гамшигт нэрвэгдсэн районд хамгийн түрүүнд хүрч гамшгаас аврах ажлыг гүйцэтгэжээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Юй шү-д газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж буй Хятадын ардын чөлөөлөх армийнхныг удаа дараа нааштай үнэлцгээсэн байна.
Франс Пресс агентлагын мэдээнд тэмдэглэхдээ, Юй шү-д газар хөдлөлт болсны дараа Хятадын засгийн газар 700 дайчдаас бүрдсэн авран туслах хэсгийг хамгийн богино хугацаанд гамшигт нэрвэгдсэн районд хүргэсэн гэжээ. Уг мэдээлэх агентлагын 15-ны өдрийн мэдээнд, өндөрлөг нутагт хүчилтөрөгч дутагдсаны улмаас авран туслах ажилд нөлөөлж байна гэж мэдээлж байсан юм. Хүнд тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байсан тул аврагчид нуранги дотроос гараар малтаж авран тусалж байлаа. Хятадын чөлөөлөх армийн 100 шүхэрчин болон бусад цэргийн ангийн 1500 офицер дайчдыг тэнд илгээн аврах ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Авран туслах ажиллагааны орчин ахуй туйлын тааруу байсан хэдий ч Хятадын чөлөөлөх армийн гамшигтай тэмцэх чадавх сайн юм гэж Ассошиэйтэд Пресс агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.
Ройтер агентлаг 18-ны өдрийн мэдээндээ, газар хөдлөлтөд өртсөн Жигү суурин нь Хөх нуур Түвдийн өндөрлөгийн төв бөгөөд далайн төвшнөөс 4000 метр өндөрт байрлаж, энэ нутагт шөнөдөө хасах хэмтэй бөгөөд байнга хүчтэй салхитай байдаг гэж тэмдэглэжээ. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |