|
|
||
Хөх-нуур мужийн Юй шү-гийн газар хөдлөлт ,гамшгийн байдал Сянганы олон хүн ардын сэтгэлийн шижмийг хөндсөн байна. Хэдэн өдрийн турш тэд гамшигт өртсөн нутгийн иргэдэд мөнгө, эд бараа хандивлаж байна.
20-ний өдөр, Хүө Ин-дүн сан зэрэг 10 хамт олон, хувь хүн Төв засгийн газраас Сянганд суугаа холбогдох станцаар дамжуулан гамшгийн бүсэд 20 сая сянган доллар хандивлав. Сянганы Улаан загалмайн нийгэмлэг зэрэг буяны байгууллага мөн хандивын мөнгө цуглуулан хүмүүсээ гамшгийн бүсэд илгээн аврах ажиллагаанд оролцуулж байна. Өнөө сянганчууд нэг сая гаруй сянган долларын үнэ бүхий тусламжийн барааг тус нутагт хүргэсэн байна.
Сянганы онцгой районы засгийн газар 19-ний өдөр 4 сая 500 мянган сянган долларыг газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт хандивласан бол 20-ний өдөр дахин 130 сая сянган долларыг гамшигт өртсөн ард иргэдэд олгохоо мэдэгдсэн байна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |